Багш нарын үнэлэмжийг дээшлүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Багш нарын үнэлэмжийг дээшлүүлэхийг хүсэв

МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Хуралдааныг завсарлуулахын өмнө “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-тэй холбогдуулан Бага хурлын гишүүд саналаа хэлсэн юм. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр багш нарын үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд дээрх хөтөлбөрт заалт оруулах шаардлагатай байна гэлээ. Үүний тулд эхний ээлжинд багш нарын цалинг төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудынхаас хамгийн дээд төвшинд аваачих. Мөн Монгол Улсын  хэмжээнд өнөөдөр олон их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөнгөтэй нь төлбөрөө төлөөд сурдаг. Их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлье гэвэл эдгээр олон сургуулийг чанарын шалгалтад оруулж цөөлөх. Ингээд хамгийн дээд зэргийн боловсрол олгох чадамжтай сургууль нь шалгаран үлдэж боловсон хүчин бэлтгэдэг болох нь цаг үетэйгээ илүү нийцэх болж байна” гэсэн юм.

Бага хурал 15 минутын дараа үргэлжилж “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө үргэлжлүүлэн санал шүүмжлэл өрнүүлнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж