Боловсруулах үйлдвэрлэлийн тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Боловсруулах үйлдвэрлэлийн тухай хэлэлцэнэ

ХХААХҮЯ “Боловсруулах үйлдвэрлэл” салбар хуралдааныг нийслэлд буюу Төрийн ордны их танхимд хоёрдугаар сарын 7-ны өдөр 9 цагт зохион байгуулах гэж байна. Энэ нь тус яамнаас хоёрдугаар сарын 1-ээс орон даяар зохион байгуулж эхэлсэн жижиг дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн 30 салбар зөвөлгөөний хүрээнд болж буй юм.  Уг салбар хуралдаанаар бүтэн өдрийн хугацаанд хөнгөн, хүнс, барилга болон бусад салбараар хэлэлцэх ажээ. Энэ үеэр Хүнс, хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн талаарх төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг дахь үйлдвэрлэлийн байдал, тулгамдаж буй асуудал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэлийн тухай, гадаад худалдааны хөнгөлөлт, чөлөөлөлт  зэрэг асуудлаар холбогдох албаны удирдлагууд санал зөвлөмжийг солилцон хуралдах ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж