Сайжруулсан зуухыг зөв галлаж байж үр дүнг нь мэдэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Сайжруулсан зуухыг зөв галлаж байж үр дүнг нь мэдэрнэ

Утаа бага гаргадаг сайжруулсан зуухнаас бодитой үр дүн мэдрэхэд хамгийн гол нь зөв галлагаа чухал. Бүрэн шаталттай Өлзий, Хас, Дөл, Голомт зуухнууд жирийн төмөр зуухнуудаас дээрээсээ галлагаатай гэдгээрээ онцлогтой. Дээрээсээ галлагаатай гэдэг нь эхлээд зуухандаа нүүрсээ хийн  дараа нь жижиглэж бэлдсэн мод болон цаасаа хийж галаа асаахыг хэлж байгаа юм. Ингэж галласнаар нүүрс бүрэн шатаж, агаарт хар утаа ялгаруулахгүй гэсэн үг. Харин дахиж галлахдаа эхний хийсэн түлш бүрэн шатаж дууссаны дараа нүүрсээ нэмж хийх юм байна. Яг энэ дарааллын дагуу сайжруулсан зуухаа зөв галлаж чадах юм бол утаа гаргалгүй их халж, бага түлж эрчим хүчээ цаашлаад түлшиндээ зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой юм. Улаанбаатарын утааг арилгаж, иргэн бүрийн түлшиндээ зарцуулах мөнгийг нь хэмнэх үүднээс Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл иргэдэд утаа бага гаргадаг зуухнуудыг түгээж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 50 мянга шахам айл сайжруулсан зуухны үр дүнг бодитоор мэдрэн амьдарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж