Олон нийтийн сүлжээний аварга сайт “Facebook” хөрөнгийн зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөг танилцууллаа. “Facebook” таван тэрбум ам.долларын анхдагч хувьцаа гаргахаар болжээ. Олон улсын ажиглагчид “Facebook” 10 тэрбум ам.доллараар IPO хийнэ гэж таамаглаж байсан юм. Гэвч таван тэрбум ам.долларын IPO интернэт компанийн хувьд чамгүй үзүүлэлт гэнэ. Харвардын их сургуулийн оюутан Марк Цукербергийн үндэслэсэн “Facebook” дөнгөж найман жилийн өмнө үүссэн боловч өнгөрсөн жил л гэхэд нэг тэрбум ам.долларын ашиг олж, дэлхий даяар 845 сая хэрэглэгчтэй болж чадсан юм. “Facebook” хөрөнгийн зах зээлд өрсөлдөх хүсэлтээ Америкийн “the Securities and Exchange Commission”-д хүсэлт гаргасан гэнэ. “Facebook” 2011 3.71 тэрбум ам.долларын орлого олсноос цэвэр ашиг нь тэрбумд хүрчээ. “Facebook” –ыг үндэслэгч Марк Цукерберг сайтын хувьцааны s 28.4 хувийг эзэмшдэг. 2004 онд “Google” корпораци 1.67 тэрбум ам.долларын IPO гаргаж байсан юм.
Н.Энх