Францын “Сент-Этьен”-д данстай довтлогч Пьер-Эмерик Обамейянг өдгөө эх орондоо баатар болоод байна. Чухам түүний тоглолт бүрт хийсэн нэг гоол габончуудыг түүхэн амжилтыг нь давтуулсан. Обамейянг 1999 онд Францын Лавальд төрж тус улсад хүмүүжжээ. 2008-2012 онд Италийн “Милан”-д данстай байсан ч албан ёсны нэг ч тоглолтод оролцоогүй. Энэ дөрвөн жил дөрвөн өөр багт зээлээр тоглохдоо “Сент-Этьен”-д гялалзсан юм. Тиймээс италичууд өөрт хэрэггүй довтлогчоо зарж орхижээ. Обамейянг 2009 онд Францын 21 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн төлөө нэг тоглолтод оролцож үзсэн. Гэхдээ арын сүүл явснаас батганы толгой байхыг илүүд үзэж, үндэс угсаагаа бодож Габоныг сонгосон юм. Энэхүү шийдвэр буруу байгаагүйг өдгөө бид харж байна. Тэрбээр Анголын Манушо, Мароккогийн Хусси Харжагийн хамт гурван гоол хийсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж буй. Түүхийн хуудас сөхвөл Габон 1996 оны Африк үндэстний цомын тэмцээний шөвгийн наймд үлдэж, оргил амжилтаа гаргасан. Тухайн үед Тунистай тэнцэж, 11 метрийн торгуулийн цохилтоос хожигдож байсан. Харин энэ жил хэсгийн сүүлчийн тоглолтод өнөөх Тунисыг 1:0-ээр буулган авч, нэгдүгээр байраар шалгарлаа. Энэ хоёр баг адил зургаан оноотой байсан бөгөөд хэн ялсан нь “D” хэсгийн лидер Ганаас зөрөх байсан юм.
“С” хэсэг
Габон-Тунис 1:0
Гоол: Обамейянг
Нигер-Марокко 0:1
Гоол: Беландан
Багууд:
- Габон – 9 оноо
- Тунис -6 оноо
- Марокко – 3 оноо
- Нигер – 0 оноо
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
“Өдрийн шуудан” сонин