Волейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зааланд эхэллээ.
Нээлтийн ёслолд МОСХ-ны УЗ-ийн гишүүн МУБИС-ийн ДУТС-ийн захирал Л.Цэрэнсодном, МВХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцсон байна. Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, ДХИС зэрэг их, дээд сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 250 гаруй оюутан тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр МВХ-ны улсын шүүгч Ц.Батбаатар ажиллаж байгаа юм. Улсын аваргууд энэ сарын 5-нд тодорно.
С.Цэлмэг