АНУ-ын Вашингтон мужийн Сенат өчигдөр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталжээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст мужийн Сенатын 28 гишүүний 21 нь зөвшөөрснөөр ижил хүйстнүүд Вашингтон мужид гэрлэлтээ баталгаажуулах боломж нэг шатаар ахиж байгаа юм. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх тухай уг хуулийн төслийг шашны бүлэглэлүүд болон бусад олон нийтийн байгууллагууд хүчтэй эсэргүүцэж, олон удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Вашингтон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийг хуулиар зөвшөөрөх асуудлаар санал хураалт явуулах нь дэмжигдээгүй боловч үүнийг эсэргүүцэгчид хуулийг эцэслэн батлахаас өмнө буюу ирэх зургадугаар сараас өмнө эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв эсэргүүцэгчид хангалттай гарын үсэг цуглуулж чадахгүй бол ижил хүйстнүүд ирэх зургадугаар сард гэрлэх боломжтой болно, эсвэл арваннэгдүгээр сард болох сонгуулийн үр дүнг хүлээхээс өөр аргагүй аж. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг одоогоор Нью Йорк, Коннектикут, Айова, Массачусетс, Нью Хемпшир, Вермонт зэрэг муж болон Колумб дүүрэгт хуулиар хүлээн зөвшөөрөөд байна. Нью Жерси, Мэрилэнд энэ жилдээ багтаан энэ хуулийн тухай хэлэлцүүлэг явуулах гэж байгаа бол Мэйнд ирэх арваннэгдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Н.Энх