их эмч АУ-ны доктор А.Отгонболд, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Үүсгэн байгуулагч Р.Саран,
байгууллагын хуулийн зөвлөх Р.Дашболд зэрэг хүмүүс Улаанбаатар хотын утаанаас
болж эрүүл мэндээрээ хохирч буй нийт иргэдэд хандан уриалга
гаргасан. Нийслэл Улаанбаатар хот агаарын
бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа нь нэгэнт тодорхой болсон билээ. Тэдний үзэж буйгаар Агаарын бохирдлоос болж өвчин тусах эрүүл мэндээрээ хохирох явдал
ихсэж байна. Дунд орлоготой
гэр бүлийн төсвийн 25-30 хувь нь зөвхөн эм худалдан авах, эмнэлэгт
үзүүлэх төлбөрт зарцуулагдаж
байгаа. Гадаадын жоншны
уурхайд л илэрдэг уушигний чулуужилт гэдэг өвчин одоо Монголд оношлогдож эхэлсэн. “Аюултай
аюултай” гэсээр байгаад сүүлдээ бидэнд энэ үг нь дасал болоод “аюулгүй” болон хувирч байна. Хотын иргэд ч энэ бүхэнд чих нь нэгэнт “дөжирчихсөн”. Харин одоо нийслэлчүүд сэрэх цаг нь болсон. Төр долоон сарын 1-ний
жишээгээр төр нэг хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлдэг. Гурван жирэмсэн эмэгтэйн нэг нь өсөлтгүй, амьгүй ураг тээж байна. Европын
нэгдсэн улсын хуулинд хэрэв зүрх нь цохилж байгаа л бол
хүн гэж үздэг. Тэдний үзэж буйгаар агаарын бохирдлоос болж амьгүй болсон ураг, түүний ээжид төр тавин сая төгрөгийн нөхөн төлбөр өгөх ёстой ажээ.
Улмаар “Ирээдүйн хот” байгууллага ард иргэдэд туслаж агаарын бохирдлоос болж өвдсөн л бол төрд хандан нэхэмжлэл гаргахыг уриалсан. Эрүүл мэндийн нөхөн төлбөрөө Засгийн газар Монголын төрөөс нэхнэ гэнэ. Мөн ”Хатагтай” эмнэлгийн 101
тоотод нөхөн төлбөр нэхэх төв ажиллаж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ тухай Анагаах ухааны
доктор А.Отгонболдтой уулзаж
ярилцлаа.
-Засгийн газраас нөхөн төлбөр нэхэх төвийн үйл ажиллагаа хир байгаа вэ?
–Ямар ч байсан эхний ээлжид өөр хамтран ажиллах
байгууллага хувь хүмүүс юу байна энэ хоёр
сардаа багтаад шүүх гэхээсээ өмнө Засгийн газарт хандана. Хэрэв Засгийн
газар бидний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрвөл шүүх цагдаагийн байгууллага гэж
явахыг хүсэхгүй байна. Дараагийн долоо
хоногт бид форум хийнэ. Засгийн газар бидний тавьсан шаарлагыг хүлээж авахгүй бол шүүхийн байгууллагад хандана. Долоон сарын нэгэнд төрийн албан хаагч, эмч нар маш ихээр бэртэж гэмтсэн. Зөвхөн амиа алдсан 5 хүнд л нөхөн төлбөр өгсөн. Харин бэртэж гэмтсэн хүмүүст нөхөн төлбөр өгөөгүй. Энэ амиа алдсан хүмүүст нөхөн олговор өгдөг шигээ л нийслэлийн угааранд хордсон хүмүүст нөхөн олговор өгөхийг бид шаардсан. Монгол
улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдсэн утаатай тэмцэх 150 тэрбумаасаа 5 тэрбумыг л өгөөч гэж хүсэж байгаа юм.
-Одоогийн байдлаар
нийт хэдэн хохирогч танайд хандаад байгаа вэ?
-Маш олон хохирсон
иргэд бидэнд хандан ирж уулзаж байгаа. Гадаадаас ч интэрнэтээр хүмүүс холбогдон саналаа ирүүлж байна. Мөн албан байгууллагууд биднийг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдсэн.
Дурьдвал, “Хүний эрх хөгжил төв” “Залуу ирээдүй”, “Ногоон ирээдүй”,”Ногоон суваг ”гэх
зэрэг. 30 гаруй байгууллага 60 гаруй иргэн одоогийн байдлаар хандаад байна. Мөн гурав дөрвөн хууль зүйн товчоо хамтрахаа хэлсэн.
Эдгээр товчоо нь нийт хохирогчдийн нэхэмжлэхийг бичиж өгөх юм.
-Яагаад Монголын төр буруутай гэж үзэж байгаа вэ?
-Бид нилээд олон
сар энэ ажлыг хэрэгжүүлэхдээ бэлдсэн. Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй харин төр энэ нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Төр энэ үүргээ биелүүлээгүй болохоор л бид төрд хандсан. Хамгийн бохир
нийслэлд амьдарч байгаа бохир иргэдээ анхаарч нөхөн төлбөр өгч байна гэвэл олон улсад
манай төрийн нэр хүнд өснө.
-Ямар учраас Нийслэлийн
нутгийн зөвлөл байгуулах санаа төрсөн бэ?
-Аймаг сум бүр өөрийн гэсэн нутгийн зөвлөлтэй. Тэд орон нутгийн хөгжлийн төлөө ихээхэн зүйлийг хийдэг. Жишээ нь: суманд нь чоно ихэсвэл очиж
буудаж хороодог ч юм уу, үер болвол ард иргэд нь очиж үйлчилдэг гэх зэргээр. Гэтэл нийслэл хотод тийм нутгийн зөвлөл байхгүй. Тиймээс Туул, Сэлбэ голын усанд умбаж өссөн хотын уугуул хүүхдүүд бид энэхүү зөвлөлийг байгуулахаар зориг
шулуудсан. Микрийн дэнжид өссөн би хотын өнгө төрхөд санаа зовнисон болохоор лэнэ санаа анх төрсөн.
-Танай төрийн бус байгууллагын
дараагийн хийх ажил?
-Бидний хамгийн
гол зорилго хохирсон, хордсон иргэддээ нөхөн олговор өгүүлэх явдал. Утаагүй, хоггүй, өндөр хөгжилтэй хотыг цогцлоох
хэрэгтэй байна. Цаашид
нийслэл хотын захирагчаар хотын уугуул иргэнийг томилох асуудал дээр ажиллана.
Жишээ хэлье: Ховд аймгийн засаг даргаар би очиж ажиллая. Энэ бол бүтэхгүй зүйл. Уугуул иргэн л нутгийнхаа зовлон жаргалыг мэднэ.
-Хотын уугуул
иргэн, хөдөөнөөс хотод ирж суурьшсан иргэний ялгаа юу вэ?
-Ялгаатай байлгүй яахав. Хотын ихэнх уугуул иргэн гадаадын улсруу
сурч ажиллахаар явсан, харин хөдөөнийхөн хотод ирж бөөгнөрөл үүсгэсэн гэж би бодож байна. Зам дээр дугуй хагархад хөдөөнөөс ирэгсэд засын голд л
янзалдаг. Тэр замаар өч төчнөөн хүн ажил сургуульдаа явна
гэдгийг ухамсарладаггүй. Харин хотын уугуул
иргэн бол яахаа мэднэ. Хаана ч хамаагүй шээж бааж байрны булан тохойг дүүргэж байна. Хөдөөнийхөн хотийн дүрмийг биелүүлэх хэрэгтэй.
-Танд хандсан хүмүүсээс агаараас болоод ноцтой
хохирол амссан хүн хандав уу?
-Нэг гэр бүлийн найман хүн ирсэн. Бүгдээрээ уушигний бронхиттой, астмтай болсон хүмүүс бидэнд хандсан. Астм гэдэг бол харшлын өвчин. Ямар үед тусдаг вэ гэвэл агаар
бохир үед л тусна. Эрүүл агаарт байвал хэзээ ч
тусахгүй. Тэр гэр бүл хоногт 35 мянган төгрөгийг хоолойруугаа цацдаг spray хэрэглэдэг. Хэрэв цацахгүй л бол амь нас нь аюултай
болоод байна.
Эмч нар их хандаж
байгаа. Гэхдээ байгууллагын удирдлагууд нь эмч нарт элдэв янзын мэдэгдэл хийж
болохгүй гэж анхааруулсан
байгаа юм. Бидний эрхийг яагаад коммунизмын үе шиг үзэл бодлоо илэрхийлсэн хүнрүү буу шагайгаад байгааг гайхаж байна. Эдгээр хүмүүстэй бид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй очиж уулзмаар байгаа
юм.
-Уншигчиддаа
хандан таниас зөвлөгөө хүсч байна. Энэ агаарын
бохирдлоос иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Дэлхий нийтэд энэ
тухай зөвлөгөө өгдөг газар байхгүй. Хотын агаарын бохирдолд
хамгийн их хохирч байгаа нь жирэмсэн эх, бага насны хүүхэд,өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм. Би энэ бүх хүмүүст хандан хамгийн эхэнд
хотоос гарахыг зөвлөдөг. Бололцоотой нэгэн нь Сингапурт оч харин бололцоогүй бол Хандгайт Сонгино
бараадах хэрэгтэй. Маск хэрэглэе, шөнөжин түлсэн нүүрс өглөө хамгийн их амтагддаг. Тиймээс өглөө эрт салхинд гарахгүй байх хэрэгтэй. Тэр
байтугай бүсгүйчүүд жирэмслэлтээ зохицуулах хэрэгтэй.
-Хэрхэн зохицуулна
гэж?
-Гурав дөрвөн сарын үед л жирэмслэх хэрэгтэй.
Ингэснээр утаагүй үед хүүхдээ тээнэ гэсэн үг. Намар жирэмсэн болоод
хавар төрнө гэвэл тэр хүмүүст л амьгүй хүүхэд төрөх, ураг өсөлтгүй болох, бүтэх гэх зэрэг хүндрэлүүд ихээр гараад байгаа.
-Агаарын бохирдлоос
бие хамгаалах эмийн жор бий юу?
-Байлгүй яахав. Өвлийн гурван сар Аспирин 100
гэдэг эмийг өдөрт нэг ширхэгийг уух
хэрэгтэй. Энэ эм их элбэг
байдаг. Үйлчилгээ нь цусанд байгаа хорыг саармагжуулах арга буюу цусыг исэлдүүлдэг. Өдөрт нэгийг тогтмол хэрэглэснээр цусанд байгаа хороо
гадагшлуулж чадна гэсэн үг. Энэ аргачлалыг би эмчлүүлэгсэд, орчин тойрныхон, гэр бүлийхэндээ санал болгон туршихад үр дүн маш сайтай нь тогтоогдсон. Тэгээд энэ аспириныхаа мөнгийг засгаас нэхэх хэрэгтэй.
-Хүүхдэд энэ эмийг өгч болох уу?
-Хүүхдэд буюу16-аас доош настай
бол болохгүй ээ. Тиймээс хүүхдийн эмч нарыг хүүхдэд зориулсан аргачлал
гаргаасай гэж хүсч байна. Учир дэлхийн жишигт энэ тухай ямар ч жор байхгүй. Зориуд хэлэхэд Эх нялхсын
эрдэм шинжилгээний төв гэж байсныг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болгосон байна лээ.
Эрдэмтэн хүний хувьд хэлэхэд эрдэм
шинжилгээгүй анагаах ухаан гэж байхгүй, энэ үйл ажиллагаа болиорой гэж хэлмээр байна.
Д.Жаргалсүрэн