Ашигт малтмалын нөөцийн ангилалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын нөөцийн ангилалтай боллоо

Монгол улс  анх удаа өөрийн гэсэн ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай болжээ. Өөрөөр хэлбэл,  ашигт малтмалаа олон улсад хөрвөх, харьцуулах суурь материалтай болж байгаа юм байна.

ЭБЭХЯ-ны сайдын тушаалаар “Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал” болон “Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар”-ыг батлан гаргасанд уул уурхайн салбарынхан  олзуурхаж буй юм.  

Монгол улс 1990-ээд оны сүүл үе хүртэл ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байв.  Хэдийгээр түүнээс хойш буюу  14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь  хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд  санал нэгддэг.  

Дашрамд дурьдахад,  Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй геологи, уул уурхайн компаниудад чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нөөцийг тайлагнах зааварыг боловсруулах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас олон улсын зөвлөх авч ажиллаж байна. Энэ асуудлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзаж урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

Г. Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж