Хорватад футзалын ЕАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Хорватад футзалын ЕАШТ эхэллээ

Хорватад футзалын ЕАШТ эхэллээ. Буурал тивийн шилдэг 12 баг гурав, гурваараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. “А” хэсгийн эхний тоглолтод талбайн эзэн Хорват Румынийг 2:1-ээр (Энэтхэгийн нөгөө баг нь Чех), “В”-д дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Испани Словенийг 4:2-оор (Украин) буулган авав. “С”-д Итали, ОХУ, Турк, “D”-д Португал, Серб, Азербайжан хуваарилагдаад байгаа бөгөөд хэсэг бүрээс шалгарсан хоёр баг дунд шөвгийг бүрдүүлэх юм.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж