МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан завсарласны дараа намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Бага хурлын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ өдрийг сонгож тус намынхан гуравдугаар Бага хурлаа хийсэн нь ч учиртай. Тодруулж хэлбэл, одоогоос 119 жилийн тэртээ МАН-ыг үүсгэн байгуулсан жанжин Д.Сүхбаатар мэндэлж байсан тул утга билигдлийг бодож дээрх өдрийг товлосон нь энэ ажээ.
МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд үргэлжилнэ.
Г.Дарь