Салбартаа хэт анхаарав

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Салбартаа хэт анхаарав

Батлан хамгаалахын сайд Ж.Энх­баярыг сүүлийн үед хэвлэлийнхэн “мөлжиж” эхэллээ. Говь-Алтайгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхмийг сайдаар томилуулах са­на­лыг Ардын намын Удирдах зөвлөлөөс анх өргөн барихад нь “Аав нь генерал болохоор хүү нь Батлан хамгаалахын сайд болдог юм уу” гэдэг асуултыг тавьж байсан хүн цөөнгүй. Гэсэн ч УИХ-ын гишүүд ганц, хоёр зөвлөгөө төдий зүйл захисан болоод түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон юм. Тэрбээр сайдын суудалд суусныхаа дараа өөрийн “вант улс”-ыг засан, товхинуулж эхлэв бололтой. Халаа сэлгээгээр ажлаа эхэлсэн түүнийг “Салбартаа хэт анхаарлаа” хэмээн цаашлуулах хүн ч байна. Цэргийн ерөнхий сургуулийн сонсогч байхад нь Ерөнхий цэргийн тэнхмийн эрхлэгч нь байсан цэргийн бодлогын зөвлөх хошууч, генерал М.Борбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Мөн хэд хэдэн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж нутгийн ах нараа оронд нь томилсон тухай мэдээллийг сүүлийн үед амтай болгон ярьж байна. Үүнээс гадна Говь-Алтайд чонын ав зохион байгуулсан тухай нь ч сайнтай муутай нь дахин сөхөх болж. Ингэхэд түүнийг УИХ-ын гишүүн байхад нь ингэж “мөлжиж” байсан нь тун ховор билээ. Ямартай ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой үй зайгүй тэрбээр найзтайгаа ижил сайдын албан тушаалыг давхар хаших болж нэг танхимд мөр зэрэгцэн суух болсноо ийнхүү тунхаглалаа. Түүний анд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт огцрох эсэхээ УИХ-аар гурван ч удаа хэлэлцүүлж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр андыгаа хамгаалж гарч байсан түүхтэй. Харин өнөөдөр өөрөө сайдын суудалд сууж найзыгаа хэрхэн ажиллаж байсныг биеэрээ мэдрэх нь байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж