Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг огцруулснаас хойш цөөнгүй хоног өнгөрч байна. Аймгийн ИТХ-ыг хуралдуулж шинэ Засаг даргын асуудал хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.
Урьдчилсан байдлаар энэ сарын 9-нд Орхон аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бололтой байгаа аж. Аймгийн Засаг даргын суудалд УИХ-ын гишүүн асан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга байсан Ё.Баярсайханы нэрийг дэвшүүлээд байгаа юм.
Д.ОЮУН