
-Яаралтай хэвлэлийн хурал зарласан гэх мэдээлэл ирлээ, “Хөх толбот хүмүүс” кинотой холбоотой материал алдагдсан гэсэн, үнэн үү?
-Тийм ээ, шинэ жилийн үеэр манай нэг notebook хулгайд алдагдсан. Тэгээд тэр notebook дотор кинотой холбоотой чухал материалууд байсан юм. Би өөрөө одоо эмнэлэгт хэвтэж байгаа болохоор, манай хэд л хэвлэлийн хурал хийх гэж байгаа юм.
-Таны бие зүгээр үү?
-Ах нь одоо зүгээр ээ. Миний бие гайгүй. Санаа зоволтгүй ээ.
-Ингэхэд тэр чухал материалууд нь эргэж олдох уу, цагдаад мэдэгдсэн юм уу?
-Харин л дээ, олдох нь уу. Санаа зовж байна. Манай хэд цагдаад мэдэгдсэн байгаа. Маргааш хурлаар илүү тодорхой ярих байх аа.
М.Урин