“L’Oreal”-ын рекламыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“L’Oreal”-ын рекламыг хориглов

“Оскар”-ын шагналт жүжигчин Рэчел Вэйз “L’Oreal” гоо сайхны фирмийн нүүр царай болжээ. Гэвч түүний зурагтай хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний сурталчилгааг Зар сурталчилгааны стандартын газраас хориглосон гэнэ. Бүтээгдэхүүний реклам 41 настай жүжигчин бүсгүйн царайг ямар ч өө сэвгүй болгож харагдуулсан нь худалдан авагчдад хоосон итгэл үнэмшил төрүүлж байна гэж тус байгууллага шүүмжилжээ. Түүнээс өмнө жүжигчин Жулиа Робертын зурагтай “L’Oreal”-ын рекламыг мөн хэрэглэгчдийг хий төөрөгдүүлсэн, хоосон сурталчилгаа гэж хориглож байсан юм. Холливудын жүжигчин бүсгүйн зургийг гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлахдаа 20 насаар залуу харагдахаар засч янзалсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж