Electrolux Design Lab 2012 уралдаан

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Electrolux Design Lab 2012 уралдаан


•    Electrolux Design Lab-ийн 10 жилийн ой 2012 онд тохиож байна
•  Уралдаан дэлхийн бүх улс орны дизайнер болон дизайны төгсөх  ангийн оюутнуудад нээлттэй болно
•    Electrolux дизайны баг сүүлийн шатанд 10 оролцогчийг шалгаруулна
•    Олон улсын шүүгчид ялагчийг тэмцээний төгсгөлд болох арга хэмжээний үеэр тодруулна         
  
Electrolux Design Lab-д 6 сар цалинтай дадлагажих эрх

1 байр 5000 евро
            2 байр 3000 евро                     3 байр 2000 евр
о 

•  Түрүүлсэн бүтээлийг дэлхий даяар олон нийтэд зарлах болно Эдгээр
шагналаас гадна Монголдоо оролцсон оюутнуудаас эхний 3 байрыг
шалгаруулна

 1-р байр  300 евро       2-р байр 200 евро         3-р байр 100 евро

Нийт ирүүлсэн бүтээлүүдээс шаардлага хангасануудыг сонгон, сүүлийн
шатанд  өрсөлдөх 10 бүтээлд оролцох боломжтой 25 бүтээлийн шалгаруулна.  
–   Сонгон шалгаруулалт нь ерөнхий агуулгатай, гоо зүйн болон чанарын шалгуурт          нийцсэн эсэх зэрэгт тулгуурлана.  

–   Сүүлийн шатанд тэнцэгсэд дэлхий нийтэд танигдах бөгөөд, өмнөх жилүүдийн хэд      хэдэн ялагчид Electrolux-д ажиллаж байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Design Electrolux-н дэд ерөнхийлөгч ноён  Генрик
Отто  болон өндөр зэрэглэлийн дизайнер, экспертүүд багтах бөгөөд
бүтээлийг хэрэглэгчийн өнцгөөс харсан, шинэлэг санаа тусгасан зэргийг
харгалзан шалгаруулна.  Бүтээлээ ирүүлэхээс өмнө дараах асуултуудыг
өөртөө тавиарай.
 
•   Энэ үнэхээр шинэлэг санаа юу?
•   Гоо зүйн шалгуурт хангалттай нийцэж байна уу?
•   Бид бүгдийн хүсч буй зүйл гэж бодохоосоо илүү, та өөрийн бүтээлээ шалгарна гэдэгт итгэлтэй байна уу?
•    Ерөнхий санаа нь хэрэглэгчийн хандлагад тулгуурласан байна уу?
Үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр Баклавр болон Магистр-т сурч  байгаа
оюутнууд, 2011 онд үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр төгссөн бол энэ
чиглэлээрээ ажиллаж эхлээгүй байх шаардлагатай. 2010 болон түүнээс  өмнө
төгсөгчид оролцох боломжгүй
–    Тухайн оролцогчийн өөрийн бүтээл байх
–    Үйлдвэрлэгдээгүй, урьд өмнө нь хэвлэгдэж, олон нийтэд дэлгэгдээгүй байх
–    Нэг оролцогч нэг л бүтээлээ ирүүлэх боломжтой –    
Формат: PDF –    Хэмжээ: 2MB хүртэлх
–   Илтгэлдээ:  Овог нэр, и-мэйл, утасны дугаар, сургуулийн нэр         
–   Өөрийн бүтээлийн товч танилцуулга, жишээ нь: яаж ажилладаг, өнгө, материал, судалгаа г.м     
–    Өөрийн концепци, санааны low-resolution буюу бага хэмжээтэй зураг  
Жич: 25-д шалгарсан тохиолдолд high-resolution зураг болон CAD file шаардагдана. 

www.electrolux.com/designlab
www.flickr.com/photos/electrolux-design-lab
www.youtube.com/user/electroluxdesignlab

www.electrolux.com/designlab сайтны The 2012 Competition цэснээс Registration-ыг сонгосноор гарч ирэх дараах нүднүүдийг бөглөнө

Гэр ахуйн цахилгаан бараагаараа дэлхийд тэргүүлэгч Electrolux компани
жил бүр 150 гаруй орны зах зээл дээр 40 сая гаруй бараа бүтээгдэхүүнийг
борлуулдаг. Уг компани нь бүх хэрэглэгчидийнхээ тус бүрийн онцлог, бодит
хэрэгцээнд тулгуурласан загваруудыг шинэчлэн гаргаж байхыг гол зорилгоо
болгодог.     

Electrolux компани нь Electrolux, AEG, Eureka, Frigidaire зэрэг нэр
хүндтэй брэндийн хөргөгч, аяга таваг угаагч, тоос сорогч, цахилгаан
зуух, агаар тэнцвэржүүлэгч/air conditioner/-ийг үйлдвэрлэдэг.     

2010 онд Electrolux 52000 ажилчидтайгаар 12 тэрбум еврогийн борлуулалтыг хийсэн байна.    

Electrolux –ийг үүсгэн байгуулагч нь Axel Wenner-Gren бөгөөд тэрээр 
Electrolux нь үргэлж дээд зэргийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
Түүний мөрөөдөл нь дэлхийн бүх л гэр бүлийн хэрэглээний барааны чанарыг
сайжруулах явдал юм.  Electrolux компаний  ерөнхий дизайнераар Стефано
Марзано энэ жилээс томилогдон ажиллаж эхэлсэн  бөгөөд Групп компанийн
дизайнтай холбоотой бүхий л ажлуудыг хариуцан хийж байна.  Электролюкс
нь дэлхий даяар нийтдээ 7 дизайны төвтэй. Шведийн Стокгольм, Хойд
Америк, Бразил, Итали, Сингапур, Австрали зэрэг улсуудад байрладаг
байна.
 
















Монгол дахь албан ёсны дистрибьютер БСБ Сервис ХХК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж