Хятад улс ДХБ-ын журмыг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Хятад улс ДХБ-ын журмыг зөрчжээ

Хятад улс зарим түүхий эд, тэр дундаа ховор металын экспортод хууль бус хязгаарлалт тавьсан журам тогтоосныг Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ нотоллоо. 2011 оны долдугаар сард явуулсан шалгалт, судалгааны үр дүнгээр Хятадын эрх баригчдын тогтоосон экспортын квот болон гаалийн татвар нь ДХБ-ын журмыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Хятад нь хөнгөн цагааны хүдэр, коксжих нүүрс, хайлуур жонш, магни, марганц, силикон метал, силикон карбид, фосфор, цайр зэрэг эм үйлдвэрлэл болон хөргөгч, лааз үйлдвэрлэгч химийн үйлдвэрүүдийн чухал түүхий эдийн экспортод квот тогтоосноор 2001 онд ДХБ-д элсэхдээ хүлээн зөвшөөрсөн экспортын үүргээ зөрчсөн байна. Ховор металын экспортын квотыг хязгаарласнаар  дотоодын зах зээл дээрх түүхий эдийн үнийг бууруулж, гадаад дахь үнийг хоёр дахин өсгөхөд хүрсэн юм. Харин Хятад үүнийгээ байгалийн нөөц баялгийг үр ашигтай  ашиглахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж зөвтгөж байгаа аж. Еврокомисс тус улсын худалдаанд гаалийн арга хэмжээ авах хуулийн төслийг ирэх гуравдугаар сард бэлтгэн оруулахаар төлөвлөж байна.

Үүнээс үүдэн олон улсын эдийн засгийн гол тоглогчид болох Евро бүс, АНУ болон Хятадын хооронд худалдааны томоохон зөрчилдөөн үүсээд байна. Дэлхийн зах зээлийн сонирхол болон нэгдмэл байдалд маш том хагарал гарч байгаа тухай судлаач, мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж