Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан энэ онд хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөлөө. Ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, “Утаагүй Дархан” хөтөлбөр батлуулжээ.Мөн түүнчлэн гэр хороолол, үйлдвэрүүдээс гарч байгаа утаа, тоосонцрыг багасгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон байна. Үүний зэрэгцээ “Нэг гэр бүл-Нэг мод, Нэг байгууллага-Нэг төгөл” аян өрнүүлж, хорооллын дунд амралтын бичил ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, жижиг цогцолборуудыг байгуулах, усан сан, цөөрөм байгуулах замаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж, хуурайшилтыг багасгах , цөлжилтийг сааруулах, уул уурхайн улмаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрыг бүртгэлжүүлж, нөхөн сэргээх арга хэмжээ авхуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллах юм байна.