NBA-гийн “Вашингтон Визардс”-ын хүчний довтлогч Андре Блач багтаа таван долоо хоногийн турш тусалж чадахгүй болсныг “Washington Post” мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн даваа гаригт “Шарлотт Бобкетс”-ын эсрэг тоглохдоо бэртсэн бөгөөд энэ улирлын 17 тоглолтод оролцож, дунджаар 10.3 оноо түүж, 7.1 удаа самбараас бөмбөг аваад байв. Шилдэг довтлогчоо бэртлээр алдсан нийслэлийн багийн ерөнхий дасгалжуулагч Рэнди Уиттман “Хөгжлийн лиг”-ээс төвийн тоглогч Хамади Ндиайг тоглуулахаар болсон байна.
Б.Бат
“Өдрийн шуудан” сонин