Энэ
сарын 4-нөөс эхлэн баруун болон төвийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар бага
зэргийн цас орж, салхи хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга
шуурна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас малчдад онцгой анхааруулж
байна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө
39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа,
Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газруудаар шөнөдөө 30-35 хэм,
өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр
шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм,
өдөртөө 15-20 хэм хүйтэн байх аж. Нийт нутгаар зөөлөн цасан шуургатай
бөгөөд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн агаарын температур буурч, дулаарах
хандлагатай байгаа гэнэ.

"Улс төрийн тойм" сонин