Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Энэ сарын 4-нөөс эхлэн баруун болон төвийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас малчдад онцгой анхааруулж байна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газруудаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх аж. Нийт нутгаар зөөлөн цасан шуургатай бөгөөд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн агаарын температур буурч, дулаарах хандлагатай байгаа гэнэ. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж