Төв аймгийн Сэргэлэн сумийн нутагт хоёр машин цасанд суужээ. Сумын төвөөс 30 км зайд эл газар аймгийн Онцгой байдлын аврах бүлгийнхэн очиж ажиллажээ. Уг цасанд суусан машин “Ээж хайрхан” явж байсан байна. Онцгойгийнхон тус газарт очиж таван эмэгтэй, нэг эрэгтэй бараг хөлдөлтийн байдалтай байсныг аварч яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна.