Аспайр нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Аспайр нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ

Хөвсгөл аймагт 330 сая тонны нөөц бүхий  “Овоот” коксжих нүүрсний төслийнхөө олборлолтыг эхлүүлэх гэж буй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани урьдчилсан техникийн судалгаагаа гуравдугаар сард боловсруулж дуусгах төлөвтэй байна. Тус компани ордынхоо дэргэд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж байгаа ажээ.

Баяжуулах үйлдвэрийн моделийг Австралийн “Сэжман” компани гурван боломжит хувилбар дэвшүүлэн ажиллаж байгааг тус компани мэдээлжээ. Овоот нүүрсний төслийн хэсэг нь Элегест нүүрсний сав газраас баруун хойд зүгт 300 км-ийн алсад оршдог байна. Оросын Элегестийн нүүрсний сав газар нь нэг тэрбум тонн нүүрсний нөөц бүхий хэсэг юм.
Түүнчлэн тус компани “Овоот” төслийнхөө хэсгээс зүүн хойно 4 км-ийн алсад бас нэгэн томоохон нөөцтэй байж мэдэх коксжих нүүрсний хэсгийг хайгуулын ажлаар илрүүлжээ.
Аспайр энэ жил хайгуулын гурван төсөлд 6500 тууш метр өрөмдлөг хийнэ гэж төлөвлөжээ.
Тус компани нь Овоот-оос гадна нүүрсний Завхан төмрийн хүдрийн, Шанаган, Жилчигбулаг, Нурамт нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж