Хөвсгөлд газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд газар хөдөлжээ

Сүүлийн үед манай улсад төдийгүй дэлхий дахинд газар хөдлөлт мэдрэгдэх
болсон. Тэр ч байтугай газар хөдлөлтийн улмаас гамшиг дагуулж зарим
улсад нөхөж баршгүй гарз тохиосон байдаг.

Манай улсын хувьд газар хөдлөлтийн улмаас гарз хохирол учраагүй ч их
бага хэмжээгээр чичирхийлэлт мэдрэгдэж иргэдийг сандаргах болсон. Оны
өмнөхөн хэд хэдэн аймгийн нутагт газар хөдлөлт мэдрэгдэж байсан бол энэ
удаад Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт чичирхийлэлт мэдрэгдсэн
байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр газар хөдлөлт өнгөрөгч мягмар гарагийн
19:17 цагийн орчимд болжээ. Тус сумаас баруун зүгт 88 км зайтай газарт
3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Бидэнд ирсэн мэдээллээр
газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж