“American Airlines” 13.000 ажилтнаа халах гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“American Airlines” 13.000 ажилтнаа халах гэнэ

Америкийн иргэний агаарын тээврийн компани “American Airlines” (AA) ажиллах хүчнийхээ 15 хувь буюу 13,000 ажилтнаа халах гэж байна. Ажилтнуудаа халах болсон шалтгаан нь зардлаа 20 хувиар буюу хоёр тэрбум ам.доллараар багасгаж, ашгаа жилд нэг тэрбумаар нэмэгдүүлэх гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дампуурлаас гарсан “American Airlines”-ын толгой компани “AMR” ажилтнуудын тэтгэвэр тэтгэмжийн дүрэм журамд ч өөрчлөлт оруулах болсон гэнэ. Компанийн дээрх шийдвэрийг үйлдвэрчний гурван эвлэлээр толгойлуулсан 88,000 ажилтан эсэргүүцжээ. “AMR” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд суухаар болсон аж. “AMR”-ын алдагдал 2011 оны есөн сарын байдлаар 884 сая ам.долларт хүрсэн бол өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд 904 сая ам.долларын алдагдал гарчээ. “American Airlines” 4,600 үндсэн ажилтан, 4,200 ачаа зөөгч, 2,300 онгоцны үйлчлэгч, 1,400 менежментийн ажилтнууд болон 400 гаруй нисгэгчдийг халахаар болжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж