Одоо тус Бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн нийгмийн салбарын хөгжлийн тухай сэдвээр илтгэл тавих гэж байна.
Дашрамд сануулахад, МАН-ын гуравдугаар Бага хуралд 200 гаруй төлөөлөгч оролцож байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн бага хурлын гишүүнд багтдаг аймгийн Засаг дарга нар нар оролцож байна.
Энэ удаагийн хурлаас дөрвөн хүнийг Бага хурлын гишүүнээр сонгох юм байна. Тодруулбал, Засгийн газрын гишүүнээр сонгогдохоосоо өмнө төрийн алба хашиж байсан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл нарыг намын бага хурлын гишүүнээр сонгох юм.