Олон улсын мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбоо (ATP), эмэгтэйчүүдийн холбоо (WTA) 2012 оны анхны чансаагаа гаргалаа. Энэ удаа эрэгтэйчүүдийн чансаанд төдийлөн өөрчлөлт гарсангүй. Өнгөрсөн долоо хоногт Мельбурнд болсон Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан Аргентиний Хуан Мартин Дель Потро нэг байр урагшилж, эхний аравт орж ирсэн. Харин бүсгүйчүүдийн чансаанд том өөрчлөлт гарлаа. Тухайлбал, Австралийн нээлттэй тэмцээнд аваргалсан Беларусийн Виктория Азаренко 2000 оноо авснаар 8585 оноотой болж, анх удаагаа дэлхийн тэргүүн теннисчин боллоо. Мөн энэ жилийн анхны “Их дуулга”-д үзүүрлэсэн ОХУ-ын Мария Шарапова 7560 оноогоор гуравдугаарт дэвшсэн бол бүтэн жилийн турш тэргүүн теннисчний байрыг эзэлж байсан Данийн Каролина Возняцки гурван байр ухарч, дөрөв рүү шидэгдлээ.
Эрэгтэй:
- (1). Новак Жокович (Серб) 13630
- (2). Рафаэль Надаль (Испани) 10435
- (3). Рожер Федерер (Швейцарь) 8010
- (4). Энди Мюррей (Их Британи) 6900
- (5). Давид Феррер (Испани) 4565
- (6). Жо Уильфред Цонга (Франц) 4335
- (7). Томаш Бердых (Чех) 4425
- (8). Мэрди Фиш (АНУ) 2965
- (9). Янко Типсаревич (Серб) 2700
- (11). Хуан Мартин Дель Потро (Аргентин) 2630
Эмэгтэй:
- (3). Викториа Азаренко (Беларусь) 8585
- (2). Петра Квитова (Чех) 7690
- (4). Мария Шарапова (ОХУ) 7560
- (1). Каролина Возняцки (Дани) 7085
- (6). Саманта Стосур (Австрали) 5430
- (8). Агнешка Радванска (Польш) 5330
- (9). Марион Бартоли (Франц) 4770
- (7). Вера Звонарёва (ОХУ) 4695
- (6) Ли На (БНХАУ) 4450
- (10). Андреа Петкович (Герман) 4000
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин