“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс "Бусдын төлөө сэтгэл" төрийн бус байгууллага байгуулжээ. Уг төрийн бус байгууллага нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт оршин суудаг нийгмийн идэвхи санаачлагатай иргэдийн бүлгийг үүсгэн “ГХУСТХуулиар цагдаагийн байгууллагын хяналтанд байвал зохих иргэдийг хүлээн авч нийгэмшүүлэх, тэдгээрийг дахин гэмт хэрэгт холбогдохгүй байлгах” зорилготой юм. “Бусдын төлөө сэтгэл” ТББ нь байгуулагдсанаасаа хойш дөрвөн хүнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, нэг иргэнд гэр олгуулж, хэрэгт холбогдож байсан зургаан хүнийг ажлын байраар хангажээ. Мөн нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч нарын үйл ажиллагаанд холбогдох чиглэлээр гарын авлага бэлтгэн хэвэлж тараасан байна. . Нутгийн анхан шатны засаг захиргааны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нараас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн оролцох талаар холбогдох хууль тогтоомжид заасан эрх үүргийг гарын авлага болгон хүргүүлжээ.