Засгийн газар үнэ ханшийг хэвийн болгохын тулд нефть импортлогчдыг НӨАТ-аас чөлөөлөхөөр яригдсан. Үүнийг Сангийн яамнаас зөвшөөрөхгүй байсан ч өнгөрсөн мягмар гарагийн ээлжит бус хуралдаанаар НӨАТ тэглэх эрхийг ЭБЭХ-ний сайдад олгожээ.
ЭБЭХЯ-ны зүгээс нефть бүтээгдэхүүний энэ сарын хилийн үнийг эхний ээлжинд харна хэмээн мэдэгдсэн байна. Хэрвээ үнэ өмнөхөөсөө илүү нэмэгдэж ирвэл НӨАТ-ыг шууд тэглэнэ хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ЗГ-ын хуралдааны дараа хийсэн мэдээлэлдээ дурьджээ.
Хэрвээ ОХУ-аас орж ирэх хилийн үнэ энэ удаад ч гэсэн нэмэгдвэл Засгийн газар НӨАТ-ыг тэглэснээр бензин, шатахууны үнийг хэвийн байдалд нь хүргэх боломжтой юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn