
Сүхбаатар аймаг 66 жилийн түүхэндээ 6 км зам тавьсан байдаг. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд 4 км орчим зам нэмж тавиад байгаа бөгөөд энэ онд 10 орчим км зам тавихаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Баруун-Урт сумын хувьд нэг хэсэгтээ замын асуудал хөндөгдөхгүй гэнэ.