Даамын өсвөрийн нийслэлийн АШТ болно

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Даамын өсвөрийн нийслэлийн АШТ болно

Даамын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын даамын холбооноос хоёрдугаар сарын 10-13-нд “Хос мастер” шатрын академид Улаанбаатар хотын даамын аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр 10 хүртэлх, 11-13, 14-16, 17-19 насны ангиллаар зохион байгуулах юм. Ангилал тус бүрт швейцарь системээр есөн өрөг тоглоно. Гэхдээ тэмцээнд оролцогчдын тооноос хамаарч шүүгчдийн зөвлөл өргийн тоог өөрчилж болох юм байна.

Тэмцээний техникийн зөвлөгөөн 9-нд буюу пүрэв гаригт Монголын даамын холбооны байранд болох бөгөөд тэмцээн 10-ны өглөө эхлэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж