Амны хөндийн хорт хавдар гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Амны хөндийн хорт хавдар гэж юу вэ?

Амны хөндий бол хоол тэжээлийн замын эрхтнүүдийн эхлэл мөн.
Хоол хүнсний зүйлс амны хөндийд зажлагдан, бутлагдаж улмаар шүлсээр
чийглэгдэж ходоод руу ороход саадгүй бэлэн бүтээгдэхүүн болдог ажээ.
Хэрэв шүд муу байвал ходоод, улаан хоолойн дотор талын салст бүрхэвчийг
дутуу боловсорсон хүнсний бүтээгдэхүүн зурж шалбалж гэмтээдэг. Үүнээс
болоод үрэвсэл болно. Ийм учраас шүдээ сайтар арчилж байх нь чухал. Амны
хөндийд 3 хос булчирхай хоногт дунджаар 600 миллетр шүлс ялгаруулж
байдаг. Шүлс нь идсэн зүйлийг бэлхнээ шүд буталж жижиглэж орхиход
өөрийнхөө дэвтээх наалдуулах өвөрмөц чанараараа жижиг хэсэг бөмбөлгүүд
болон улаан хоолойгоор ямар ч саадгүй гулган өнхөрч ходоодонд оруулах
бэлтгэл хангана. Нөгөө талаас хоол хүнсний зүйл нь амны хөндийд байхдаа
амтлахболон бусад мэдрэлийн төгсгөлийг цочрооно. Ингэснээр хоол
тэжээлийн замын бүх л эрхтэн цочрон улмаар хоол боловсруулах үйл
ажиллагаанд оролцоно. Амний хөндийн архаг өвчин үрэвслийн үед хоол
боловсруулах үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж