Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдэвт Үндэсний зөвлөгөөнийг 2012 оны хоёрдугаар сарын 9, 10-нд буюу ирэх пүрэв, баасан гаригт Төрийн ордонд хуралдуулах гэж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, дүүргийн төлөөлөл оролцохоос гадна биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын холбоод, клубийнхан ч дуу хоолойгоо өргөж, нийтдээ 400 гаруй төлөөлөгч чуулах ажээ. Одоогоор 19 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөгөөн болж, Үндэсний зөвлөгөөнд оролцох төлөөлөгчөө сонгоод байна гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.