“A Sound” дурлалт хосуудыг болзоонд урина

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“A Sound” дурлалт хосуудыг болзоонд урина

“A Sound” хамтлагийнхан өнгөрсөн жилийн Гэгээн Валентиний баярын өдөр “A sound live GIG”+After DJ love үдэшлэгийг "Marshal luxury” зоогийн газарт зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил тус хамтлагийнхан дахин дурлалт хосуудын Гэгээн Валетины баярт зориулан "Forever 247" нэртэй тоглолт хийх гэж байна. "Forever 247" тоглолт “iLoft Function House”-д   хоёрдугаар сарын 14-нд 20.00 цагт эгшиглэх нь ээ.
 
Тоглолтод “A Sound” хамтлагтай хамтран ажилладаг хамтлаг, дуучид оролцон “ТВ Cocktail”-ын Цоомоо, Өөскө нар ирсэн залуусыг хөгжөөх гэнэ. “MNG” продакшны DJ нар үргэлжлүүлэн зочдод шилдэг миксүүдээ хүргэх тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж