Сэтгүүлчийг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг шүүх хурал болно

Сүхбаатар дүүргийн шүүхэд “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал  өнөөдөр 14.00 цагт болно. Шүүх хуралд шүүгчээр  Ш.Төгсгэрэл, Улсын яллагчаар  Ш.Баярбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол нар оролцох юм.  Сэтгүүлч Д.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутгаж байгаа.  Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэг нийгэмд байгаа гэдгийг илчлэн бичсэнийхээ төлөө ийнхүү шүүхийн хаалга татаад байгаа билээ. Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүгчээ солих хүсэлт тавьж хурлыг хойшлуулж байсан юм. Мөн сэтгүүлч П.Болормаагийн эсрэг гомдол гаргаад байгаа “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах хүсэлт гаргаад байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж