Алтны нөөцөө дотооддоо эргүүлэн авчирлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Алтны нөөцөө дотооддоо эргүүлэн авчирлаа

Венесуэлийн эрх баригчид гадаадын банкинд хадгалуулсан байсан бүх алтаа эргүүлэн авах ажиллагааг дууссан тухай зарлаж байна. Тус орны Төв банкны тэргүүн  Нельсон Мерентесийн (Nelson Merentes) үгээр 2011 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн энэ ажиллагааны явцад Америк, Европын банкуудад хадгалагдаж байсан 160 метрийн 176 тонн алтыг эргүүлэн татжээ. Энэ үнэт металл нийтдээ есөн тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна. Гадаадын банкинд хадгалагдаж байсан алтны нөөцөө эргүүлэн авчрахаа Уго Чавес өнгөрсөн оны наймдугаар сард зарласан байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж