Дуучин Madonna найруулагч Гай Ричигээс салснаас хойш жинхэнэ хайр байдаг гэдэгт эргэлзэх болсон гэж ярьжээ. Найман жил ханилсны эцэст Мадонна хамтын амьдрал нь түүний мөрөөдөж, хүсч байснаас огт өөрөөр эргэснийг ойлгосон аж. Гай Ричи, Мадонна нар 11 настай Рокко нэртэй хүүтэй бөгөөд Дэвид хүүг өргөж авсан нь өдгөө зургаан настай гэнэ. Мадонна нөхрөөсөө салах үедээ Их Британийн хаан Эдвард VIII, Уоллис Симпсон нарын хайрын тухай киноны төсөл дээр ажиллаж байсан юм. Мадонна “Бүх зүйл эхлэхдээ гайхалтай сайхан байдаг. Хайртай хүн чинь төгс, өө сэвгүй санагддаг. Гэвч хайртай хүнтэйгээ гэрлэж, хүүхэдтэй болоход цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн. Нэг л мэдэхэд хайр алга болсон” гэжээ. Мадонна Брагим Зайбат гэгч загвар өмсөгч залуу амрагтай болсон бол Гай Риччи мөн л залуухан загвар өмсөгчтэй болзох болсон гэнэ.
Н.Энх