
Жилийн дүнгээр ExxonMobil-ийн орлого 27 хувиар нэмэгдэн 486 тэрбум доллар болжээ. Дөрөвдүгээр улиралд ExxonMobil-ийн цэвэр орлого 1,6 хувиар нэмэгдэн, 9,4 тэрбум доллар хүрсэн байлаа. Улирлын орлого нь 121,6 тэрбум байв. Улирлын зарлага нь 55,4 тэрбум хүртэл өсчээ. Нефтийн жилийн олборлолт нь таван хувиар буурсан бөгөөд өдөрт 2,31 сая баррелийн хэмжээнд байлаа.
Ш.Мягмар