Хятад юань болон бусад гадаад валютаар тус орны зах зээлд наймаа хийхийг БНАСАУ хориглон талийгаач лидерийнхээ сүүлийн шийдвэрийг хэрэгжүүлж байна гэж зарлав.
Хойд Солонгост тусладаг Өмнөд хөршийнх нь байгууллагын мэдээгээр мөнгөний шинэчлэл нь бүтээгүй 2009 оноос хойш Хятадын мөнгө тэнд өргөн тархжээ. Одоо юань болон бусад валютыг наймаанд хэрэглэсэн хүмүүсийг “хатуу шийтгэнэ” гэж Засгийн газар нь мэдэгдээд байна. Хууль хяналтын байгууллагын илрүүлсэн бүх мөнгийг улсын болгон хураах гэнэ.

Гадаадын валюттай хүмүүс банкинд очин түүнийг Хойд Солонгосын вонноор солих ёстой болжээ.
Ш.Мягмар