Гар утасны борлуулалт 22 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Гар утасны борлуулалт 22 хувиар өсчээ

Дэлхийн зах зээл дээрх 2010 оны эхний улирлын гар утасны борлуулалт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсчээ. IDC судалгааны фирмийн хийсэн судалгаагаар эдийн засгийн байдал сэргэж байгаа, дээр нь сүүлийн үед функц, үзүүлэлт, гадаад үзэмжийн хувьд олны анхаарлыг татах смартфөүн ихээр гарах болсон нь борлуулалт нэмэгдэх үндсэн шалтгаан болсон байна.

Сонирхуулахад, алдарт Blackberry смартфөүнийг үйлдвэрлэгч Канадын “Research in Motion” компани дэлхийн зах зээлд эзлэх байр сууриараа анх удаагаа топ тавд багтсан байна. Тус компани 2010 оны эхний гурван сарын хугацаанд 295 сая гар утас борлуулжээ.

Финляндын гар утас үйлдвэрлэгч “Nokia” корпораци дэлхийн тэргүүлэгч байр сууриа хэвээр хадгалсан бол түүний араас Өмнөд Солонгосын “Samsung Electronics”, “LC Electronics” нар удаалжээ. Харин олон жилийн турш топ таван гар утас үйлдвэрлэгчдийн эгнээнд багтаж байсан “Motorola” компани жагсаалтаас хасагдаж, харин тэдний оронд “RIM” компани “Sony Ericsson”-той ижил үзүүлэлтээр дөрөвдүгээр байрыг хуваан эзэлсэн байна.

Хэдийгээр топ тавд багтаагүй боловч “Apple” компанийн борлуулалт үлэмж хэмжээгээр нэмэгдэж, “Motorola” компанийн борлуулалтаас давжээ. Үүнийг үндэслэн зах зээлийн шинжээчид энэ жилийн сүүлээр iPhone үйлдвэрлэгч тус компанийг дэлхийн топ тавын эгнээнд багтах бүрэн боломжтой хэмээн дүгнэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж