Британийн боксчин Амир Хан Энэтхэг гаралтай, 20 настай, Фариал Махдүм хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй сүй тавьжээ. Хосууд энэ сарын эхээр гэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд сүй тавих ёслолоо хамгийн дотно гэх 1000 хүний хүрээнд тэмдэглэсэн бөгөөд сүйн ёслолд 150 мянган фунт стерлинг зарцуулжээ.
Амир сүйт бүсгүйдээ 100 мянган фунтын цагаан алтан бөгж бэлэглэсэн бол түүний үзэсгэлэнт ирээдүйн эхнэр нь түүнд мөн л гоёмсог цагаан алтан бөгж бэлэглэжээ. Ёслолын дараа Амир Twitter-тээ “Гайхамшигтай өдөр байлаа. Миний сүйт бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Түүний минь өгсөн бөгж ч их таалагдав” хэмээн бичсэн байна.
Сүйн ёслолдоо Фариал гүн улаан өнгийн Энэтхэг Сари өмссөн байсан бөгөөд түүнийгээ гялалзсан үнэт чулуугаар гоёсон байлаа. Тэрбээр Нью-Йоркийн их сургуульд сурдаг аж. Гэр бүлийн хамтаар Англид хүрэлцэн ирсэн бөгөөд хуримын дараа бүрмөсөн нүүж ирэх бололтой.
Т.Мөнхсайхан