Францын ерөнхийлөгч Николя Саркози телевизээр ярьсныхаа дараа нэмэлт дэмжлэг сайн авч чадсангүй. Түүний дараа авсан санал асуулгаар тэр дэмжлэгээ дөнгөж 0,5 хувиар нэмэгдүүлсэн ба ирэх сонгуульд түүний төлөө 24,5 хувь нь санал өгнө гэжээ. Социалистуудын нэр дэвшигч Франсуа Олландын чансаа санал асуулгаар 31 хувьтай байна. Хэт барууныхны лидер хатагтай Марин Ле Пенд асуугдагсдын 20 хувь санал өгнө гэжээ.
Ш.Мягмар