
Интернэт хэрэглэгчид оюуны өмчийг хамгаалах талын асуудлуудыг их тавьсан байв. Обама тэдний асуултад хариулахдаа интернэт дэх хулгайтай тэмцэх хуулиудыг Конгресс өнгөрсөн оны сүүлчээс эхлэн авч хэлэлцэж байгаа гэв. Facebook, LiveJournal, Twitter, Mozilla, eBay ба “Лаборатория Касперского” компаниуд, Ars Technica, TechCrunch, Wired хэвлэлүүд тэр үеэр эдгээр хуулийн эсрэг байгаагаа илэрхийлсэн билээ. Обама тэдний шаардлагыг дэмжсэн ч хуулийн эсрэг биш гэжээ. Ирэх аравдугаар сарын 3-нд Обамагийн гэр бүл тэмдэглэх 20 жилийн хамтын амьдралын ойн талаар тэр хэлэхдээ “арваннэгдүгээр сарын 6-ны ерөнхийлөгчийн сонгууль ойд саад болж магадгүй гэв.
Ш.Мягмар