Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

X Factor шүүгчдээ халав

Америкийн телевизийн “X Factor” шоуны продюсерууд шүүгч Николь Шерзингер, Паула Абдул, хөтлөгч Стив Жонс нарыг халсан гэнэ. Паула Абдул продюсеруудын халаа сэлгээ хийх шийдвэрийг бизнесийн шаардлага гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол хөтлөгч Стив Жонс тэднийг ичдэггүй хүмүүс гэжээ. Харин дуучин Николь Шерзингерийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг уран бүтээлдээ анхаарахын тулд шоуг орхисон гэж мэдэгдсэн байна.  Халагдсан шүүгчдийн оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа ч Саймон Коул дуучин Мэрайя Керриг шоунд урих бодолтой буйгаа нуугаагүй байна.  Николь Шерзингер, Стив Жонс нар “X Factor” шоунд ердөө ганцхан улирал “тэсчээ”. Харин Саймон Коул, ЛА Рейд нар шүүгчдийн бүрэлдэхүүнд хэвээр үлджээ. Саймон Коул, Паула Абдул нар “American Idol” шоунд өмнө нь хамтран ажиллаж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж