“Төрийн нарийн бичгийн дарга Лавров сайдтай бүхэл бүтэн 24 цагийн турш холбогдох гээд чадсангүй. Тэр Австралид байгаа учраас боломжгүй байсан биз. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны өмнө түүнтэй холбоо барихаар Төрийн нарийн нарийн бичгийн дарга оролдож байгаа” хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нуланд хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн талаар гаргах тогтоолыг дэмжүүлэхийн тулд бусад орнуудыг ятган ярилцаж байна. Төрийн нарийн бичгийн даргын утас “улайссан байгаа” хэмээн тэр хэлжээ. Орос уг тогтоолын төслийг хямралаас гарах арга биш гэж үзэж байгаа юм.
Ш.Мягмар