АНУ хөлөг онгоцуудаа Ираны ойролцоо цуглуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

АНУ хөлөг онгоцуудаа Ираны ойролцоо цуглуулж эхлэв

Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны олон жилийн тоглоом сүүдэр шийг санагдуулам. Үзүүлж буй жүжгийн хамгийн сонихолтой хэсэг нь хөшигний ард нуугджээ. Жүжгийн утга  энгийн. Иран зорилго нь тодорхойгүй цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэн Олон улсын цөмийн агентлагтай мөргөлдөж байна. АНУ ба түүний холбоотнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр Тегераны бодлогыг буруутгасан тогтоолыг оруулан Иранд тавих хоригоо чангатгаж буй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл “зайлшгүй” болох дайны тухай үе үе бичнэ.

Ираны удирдлага түрэмгий байдлыг илүүд үзэн өөрсдийн цөмийн салбарын ололтоо магтан рекламдахыг илүүд үзнэ. Тэр нь Барууныг уурлуулан сөргөлдөөнийг дэвэргэх аж. Хариуд нь Тегеран Персийн булангийн бүсээс олборлодог нефтийн 80 хувь тээвэрлэгдэх Ормузын хоолойг хаахаар заналхийлнэ. Ийм алхамын үр дагаврыг  дүгнэхийг хэн ч  зүрхлэхгүй бөгөөд өнгөцөөр харвал тэр нь Булангийн орнуудын импортод том цохилт болох нь ойлгомжтой.

Тегеран эрмэлзлэлээ ноцтойг харуулахын тулд яг тэр бүсэд цэргийн хүчээ нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Боомт хот Жаскт тэд 2008 онд тэнгисийн цэргийн бааз байгуулсан юм. Ормузын хоолойн эргийн дагуу пуужингийн төхөөрөмж байрлуулах цэгүүдтэй болсноос гадна флотоо хөлөг онгоцны эсрэг пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем ба торпед сумтай хурдан жижиг хөлөг онгоцуудаар хүчирхэгжүүлж байна.

Урвалт болон дээд тушаалын офицеруудын худалдагдах замыг хаах зорилгоор Тэнгисийн цэргийн командлалыг өнгөрсөн жилийн сөргөлдөөн хүртэл ерөнхийлөгч Ахмадинежадын найдвар болж байсан Исламын хувьсгалын манаа корпус гэх улс төр, цэрэг, үзэл суртлын байгууллагад шилжүүлжээ. Эдгээр арга хэмжээ нь хамгаалалтаас гадна улс төрийн чухал ач холбогдолтой. Үүний хажуугаар боломжийн гэх дайснууддаа хэрэв дайн дэгдвэл тэр нь ихээхэн цус урсгасан мөн эдийн засгийн асар их хохиролтой болно хэмээсэн Тегераны сануулга нь энэ болно гэдгийг хэлж буй хэрэг юм.

Сүүлийн үед хэрэг явдлыг Сирийн байдал мэдэгдэхүйц ээдрээтэй болгов. Дамаскийг дэмжих нь бүрэн хэмжээний дайн үүсгэх аюултайг ойлгож байгаа ч бүс нутгийн цорын ганц холбоотноо орхих нь нэр хүндийн асар их хохирол авчрах учраас Ираны элитүүд, тэдний тоонд шашны лидерүүд нь халз мөргөлдөөнөөс зайлсхийж, заримдаа өөрсдийн хэт даврах үзэлтнүүдээ барихад чиглэсэн үйлдлийг хийж байгаа юм. Өөрийн ээлжид байдлыг хурцдуулахад Саудын Араб, Катар өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Таван жилийн өмнө Саудын Араб Иранд довтлохыг АНУ-д уриалж, “арабын хаврын” эхлэлийн дараа Бахрейн ба Катарт үймээн зохион байгуулсан гэж Ираныг буруутгав.  Мөн Туркийг Сирид нэвтрүүлэхээр түлхэн Анкараг Ирантай хийж байгаа өөрийн өрсөлдөөнд татах гэсэн юм.

Катар нь Иракийн эсрэг хийсэн дайнд АНУ-ын гол холбоотон нь байлаа. Тэнд эвслийн цэргийн Ираны эсрэг командын гол байр байрладаг. Катар Ливийн эсрэг дайнд оролцсон нь тэр  зүйл санамсаргүй биш байсныг харууллаа. Энэ хоёр орны  ингэх шалтгаан нь санамсаргүй биш.

Ираны эсрэг тоглоом өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас Тегеран ба Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хоорондын ээлжит зөрчлийн улмаас АНУ, Канад, Их Британи шинэ хориг арга хэмжээ авч Ираны эдийн засагт цохилт хийснээр эрч хүчээ авч эхэлсэн билээ. Эдгээр орнууд Ираны нефтийг авдаггүй учраас түүнийг цэвэр улс төрийн үйлдэл гэж хэлэхэд хилсдэхгүй. Долоо хоногийн өмнө Ираны нефтийн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргасан Европын холбоо хоригт нэгдлээ. Мөн тэр өдөр нь Ливийн нефтийн томоохон үйлдвэрлэгчийн хажууд Марса-эль-Брега хотын орчим Америкийн 12 мянган цэрэг буусан тухай мэдээлж байв. Дахиад нэг хоногийн дараа Обама эх газрын Америкийн үргэлжлэлийн далайн ёроолын нефть, байгалийн хийн ордуудын 75 хувьд нь өрөмдлөг хийхийг зөршөөрсөн юм. Эдгээр үйлдлүүдийн шалтгаан нь дэлхий ертөнц Ираны нефтиэр дутахгүй, Иран ба Венесуэлийн холбооны хий үзэгдлээр тэднийг айлгахгүй гэсэн утгатай. АНУ нь үнэнч холбоотнууд болон өөрсдийн нөөцөөр тэжээгдэнэ. Европт бол Ливийн нефть хэрэгтэй гэсэн санаа юм. Найдвартай л сонсогдож байгаа. Гэхдээ Европын холбоонд хариу болгон Иран нефтийн нийлүүлэлтээ нэн даруй буюу өвлийн ид цагаар тасална гэсэнд олон хүн итгээгүй. Ираны парламент өнгөрсөн ням гаригт уг асуудлын шийдвэрийг гаргах ёстой байсан ч түүнийг зохих хууль нь бэлэн болоогүй гээд орхив. Хүсэл байвал хуулийг долоо хоногт бэлтгэж болох авч Ираны удирдлагад байгаа хагарал үүнд ээдрээ үүсгэсэн нь ойлгомжтой болж байна.

Тэр өдөр Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн  ажиглагчид Тегеранд ирэн Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн шинэ улирлыг эхлүүлсэн байлаа. Хэрэлцээрийг сэргээх талаар Европын хоригийн шийдвэр гарангуут тохиролцсон билээ. Тиймээс Европт авах Ираны арга хэмжээ нь энэ хэлэлцээрийн дүнгээс хамаарна.  Ийм булталтууд нь ажиглагчдын зайлшгүй гэж хэлээд байгаа дайнд сайтар бэлтгэхийн тулд Ираны зүгээс хийж буй шахалт буултыг хослуулсан үйлдлийн гэрч болж байна. Хоёр гуравхан хоногийн өмнө Францын Le Monde сонин “Саркозийн хүрээний эх сурвалжаас авсан  цөмийн байгууламжуудад нь цохилт хийх магадлал өндөр тул ирэх зун байлдааны ажиллагааг эхлүүлнэ” гэсэн мэдээгээ нийтэлсэн байна. Энэ дүгнэлт нь сонгуулийн өмнө “имижээ засахад” нь тустай учраас Обамад довтолгоон шаардлагатай гэсэн дүгнэлттэй ч тохирч байна.

АНУ-ын флотын алсын аян замд байгаа бүх хөлөг онгоцуудын гуравны нэг Ираны эрэг хавьд цугларч байна. Тэнд байгаа онгоц тээгчдийн хоёр группт нэгдэхээр гурав дахь групп нь замдаа гарчээ. Дөрөв дэх онгоц тээгчийн бүлгийг тийш нь илгээх асуудал шийдэгдсэн байгаа. Үүний зэрэгцээ Кувейтын нутаг дэвсгэрт 15 мянган хүнтэй Америкийн цэргийн бүлэглэл байрлаад байна. Түүний бүрэлдэхүүнд нисдэг тэрэг тээгчтэй десантын хэсэг  ба тэнгисийн явган цэргийн суман багтаж байна. Өдгөө гадаад далай тэнгист үүрэг гүйцэтгэж байгаа 100 цэргийн хөлөг онгоцны 30 нь Ойрхи Дорнодын бүсэд байгаа бөгөөд нисэх онгоц тээгч “Энтерпрайз” хөлөг дагалдагч онгоцнуудын хамт ирэхэд тэдний тоо нь 35 болно. “Энтерпрайз” толгойлсон хэсэг Виржиниа мужийн Норфолкийн баазаас гуравдугаар сард замдаа гараад дөрөвдүгээр сард Персийн булан дахь онгоц тээгчдийн хоёр бүлэгтэй нийлнэ.

Өнгөрсөн ням гаригт Ормузын хоолойгоор дамжин Америкийн онгоц тээгч “Авраам Линкольн” Персийн буланд орж очив. Түүнийг АНУ-ын флотын хоёр эсминец ба Их Британи, Францын хоёр хөлөг дагалдаж байна. Одоо Персийн буланд онгоц тээгч “Карл Винсон” гэх гэх атомын хөлөг толгойлсон бүлэглэл байгаа юм. Одоо тэнд байгаа бүлэглэл нь тоо хэмжээгээрээ АНУ-ын гадаад далай дахь хоёр дахь том хэсэг. Хамгийн хүчирхэг бүлэглэл болох жар гаруй хөлөг онгоцтой хэсэг Номхон далайн баруун эрэг орчимд Хятад, Япон, Солонгосын хажууд байна. Пентагоны төлөөлөгчийн яриагаар Ойрхи Дорнод, Номхон далайн бүсүүд нь хөлөг онгоцууд тогтмол байрлах тэргүүлэх чиглэлүүд ажээ.

“Энтерпрайз” толгойлсон хэсэг  аянд гарахын өмнө тэнгисийн десэнт буулгах, түүнийг нисэх хүчнээр дэмжих зориулалтын хээрийн сургууль хийнэ. “Зоригт матар 2012” нэртэй хээрийн сургууль нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжилж, Их Британи, Франц, Итали, Испани, Нидерланд, Канад, Австрали ба Шинэ Зеландын цэргийн ангиуд болон ажиглагчид түүнд оролцох юм. Виржиниа, Хойд Каролина, Флорида мужуудын эрэг орчим уг хээрийн сургуулийг хийнэ.

Энэ удаа учир байдалд Орос, Хятад хоёрын ямар нэг үйлдлийн улмаас нөлөөлнө гэх боломж улам бүр багассаар байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж