2012 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 29-34 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 32 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2012 оны 2 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи хойноос секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр бүх нутгаар хүйтний эрч дахин чангарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.