Хэнтий аймгийн Баянмөнх суманд 16 настай эрэгтэй О өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач гэрийнхээ ард байх амбаарын нуруу модноос дүүжлэгдсэн байдалтай амиа алдсан байжээ. Хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх хэрэг их гарах болсонтой холбоотойгоор цагдаагийн байгууллага эцэг эхчүүдэд анхааруулж , хүүхдэдээ халамж, анхаарал тавьж байхыг сануулсаар байна.
Э.Саруул