Цахим сургуулийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Цахим сургуулийг дэмжиж байна

Манай улс орны шинэ цагийн боловсрол төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны гэх олон хэлбэр хэвшилд цар хүрээгээ тэлэн хөгжиж дэлхийн тэргүүлэх улс орны шилдэг жишигт хүрэх, хүлээн зөвшөөрөгдөх зорилго дэвшүүлснээр Монгол хүн, манай хойч ирээдүйд өргөн сонголт, чанартай үр дүнгийн төлөөх шудрага өрсөлдөөний орон зай нээлттэй болж байгаа нь хамгийн сайшаалтай зүйл.

Хүүхдийн аюулгүй байдал, цаг төлөвлөлт, хичээл, хичээлээс гадуурх сургуулийн ажил зохион байгуулалтын талаар өдөр тутмын мэдээлэлтэй байх, суралцах үйл явцад сурагч багшийн хамтын ажиллагаа, өдөр тутмын хичээлийн ирц, хичээлийн оролцоо, идэвхи, чадвар, мэдлэгийн стандарт, сандарт бус үнэлгээ, гэрийн даалгаварын биелэлт, спорт урлагийн ололт амжилт зэргийг цаг тухайд нь эцэг эх, асран хамгаалагчид мэдээллэх, цахим архивжуулах цогц ажлыг цаг хугацаа, орон зай хэмнэж, найдвартай хэрэгжүүлэх арга нь цахим ертөнц мөн.

Ерөнхий боловсролын сургуулийг Цахим сургууль болгон хөгжүүлэх зорилго дор манай сургууль техник технологийн дэвшилтэт арга хэлбэрийг сургалт хүмүүжлийн ажилд нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах, боломжийг нээн бий болгох нь нийгмийн өмнө хүлээсэн үүргийн нэг гэж үздэг. Даяаршлын эрин үед хүний хөгжлөөр түргүүлэгч улс орнуудад /Швецари, Канад,  Америк, Япон, Германд/ аль хэдийнээ хэрэглээгээ олсон мэдээллийн тогтолцоо. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын сургуулиудын хүрээнд бас танигдсан үйлчилгээ юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 1, 65, 84, МонГени, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар бүрэн дунд сургууль гэх мэт төрийн хэвшлийн сургуулиудад бас нэвтрүүлж эхлээд байгаа. Төсвийн хүрэлцээний дутмаг асуудлаас цахим журналын системийн төлбөрийн асуудлыг эцэг эхийн сайн дурын оролцооны үндсэн дээр санал асуулга явуулж, төлбөр төлөлтийн хэлбэрийг өөрийн сонголтонд нээлттэй үлдээж байгаа. Хүчээр, албадаж, заавал тулгасан зүйл энд огт байхгүй.

Бид Олон улсын Кембриджийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний түшиц лаборатори сургууль болж цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон энэ цагт аливаа шинэчлэл өөрчлөлтийн эерэг, дэвшилтэт санаа санаачлага бүрийг цаг ямагт дэмжин сургуулийн захиргаа, багш, эцэг эх, сурагчдын хоорондын мэдээ мэдээлэл, сургалт хүмүүжлийн харилцааг  нягт уялдаатай, боловсронгуй болгох нь чухал.

Э.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж