Гандболын эрэгтэйчүүдийн ЕАШТ нэгдүгээр сарын 15-29-нд Сербийн дөрвөн хотод (Белград, Ниш, Вршац, Нови-Сад) боллоо. Талбайн эздээс гадна Польш, Дани, Словак, Герман, Швед, Чех, Македон, Франц, Унгар, Испани, ОХУ, Хорват, Норвег, Исланд, Словени гэсэн 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. ЕАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод олимпийн хошой аварга Хорват, Испанийн шигшээ багийг 31:27-аар буулган авав. Харин шигшээ тоглолтод зохион багйуулагч орон Серб, Скандинавын хойгийн Данийн шигшээ баг тунан үлдэж, нугасны муухай дэгдээхийний эх орныхон 21:19-өөр давамгайлснаар дөрвөн жилийн өмнөх амжилтаа бататгаж, “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхээ авав. Тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Сербийн шигээ багийн довтлогч Момир Илич тодорчээ.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин